ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тухай
2022-09-16
![dsadasd](/_next/image?url=https%3A%2F%2Finfo.gobicashmere.at%2Fuploads%2F1_X7_A0768_1_70a5cd58c9.png&w=2048&q=75)
Говь ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Б.Нандин-Эрдэнэ нь гадаад улсад урт хугацаагаар ажиллаж амьдрах болсонтой холбоотой ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороо 2022 оны 9-р сарын 14-ний өдөр ээлжит бусаар хуралдав. Тус хурлаар Б.Нандин-Эрдэнэ гишүүнийг чөлөөлж, түүний оронд ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилох гишүүний тухай хэлэлцэн, хараат бус байдлын шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг үнэлэн дүгнэлт гаргав.
Улмаар Говь ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2022 оны 9-р сарын 15-ны өдөр хуралдан, Нэр дэвшүүлэх хорооны санал дүгнэлтийг үндэслэн ТУЗ-ийн хараат бус гишүүн Б.Нандин-Эрдэнэ-ийг чөлөөлж, 2023 оны Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийн гишүүдийг сонгох хүртэл Д.Хүрэлбаатарыг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр түр томилохоор шийдвэрлэлээ.