Хэн шүгэл үлээх вэ?

Говь ХК нь бизнесийн ил тод, шударга, ёс зүйтэй үйл ажиллагааг дэмжинэ.

Манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ёс зүйн зөрчил болон шударга бус үйлдлийн талаар энэхүү хуудсаар дамжуулан мэдээлэл өгөхөд нээлттэй. Энэхүү программ нь нэр, хаяг шаардахгүй таны мэдээллийг нууцлах зориулалттай программ юм. Таны ирүүлсэн мэдээллийн нууцыг бид чандлан хадгалах бөгөөд Говь ХК-ийн Нэр дэвшүүлэх хороо, Ёс зүйн хороо хянаж, асуудлыг шийдвэрлэнэ.