Говь ХК-ийн 2024 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
2024-04-30
Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 4-р сарын 29-ний өдрийн 10:00 цагт Сүхбаатар дүүргийн 3-р хороонд байрлах Хаан банкны Сөүл оффисын ХААН театрт амжилттай зохион байгуулагдав.
Хурлын ирц
Хуралд урьдчилан санал өгөх арга хэлбэрээр нийт 12,462,706 (1.60%) саналын эрхтэй 629 хувьцаа эзэмшигч, хурлын өдөр биечлэн оролцох арга хэлбэрээр 678,761,381 (87.01%) саналын эрхтэй 74 хувьцаа эзэмшигч буюу нийт 691,224,087 саналын эрхтэй 703 хувьцаа эзэмшигч оролцсоноор хурлын ирц 88.61% болж бүрдэн хурал хүчин төгөлдөр явагдав.
Хурлаар танилцуулсан асуудал
- Говь ХК-ийн 2023 оны үйл ажиллагаа болон санхүү үр дүнгийн тайлан
- 2023 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг тараахгүй тухай ТУЗ-ийн тогтоол
- ТУЗ-өөс компанийн 2023 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлт
- ТУЗ-ийн 2023 оны ажлын тайлан
- ТУЗ-ийн гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэх төсөл
- ТУЗ-ийн 2024 оны цалингийн төсөв
- ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга
Хурлаас гарсан шийдвэр
Хувьцаа эзэмшигчид дээрх асуудлуудтай холбогдох тайлан илтгэлүүдийг сонсож, асуулт хариулт болон санал шүүмжлэлээ хэлэлцсэний эцэст саналын хуудсаар саналаа өгсөн бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас дараах шийдвэрийг гаргав.
- ТУЗ-өөс “Говь ХК-ийн гүйцэтгэх удирдлагын баг 2023 онд төлөвлөгдсөн зорилтоо биелүүлэхийн тулд өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан ажилласан” гэсэн дүгнэлт өгснийг 99.99%-ийн саналаар батлав.
- ТУЗ-ийн гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох саналыг 99.99%-ийн саналаар батлав.
- ТУЗ-ийн 2024 оны цалингийн төсвийг 99.99%-ийн саналаар батлав.
- ТУЗ-ийн гишүүдийг дараах 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 3 жилийн хугацаатай сонгон томилов.
- ТУЗ-ийн хараат бус гишүүдээр:
Д.Гэрэлмаа
А.Жаргалмаа
Д.Хүрэлбаатар - ТУЗ-ийн ердийн гишүүдээр:
Б.Амарсайхан
Ц.Баатарсайхан
Ц.Оргилболд
Д.Хулан
Н.Мөнхбат
Э.Пүрэвлхам
- ТУЗ-ийн хараат бус гишүүдээр:
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон нийт хувьцаа эзэмшигч нартаа баярлалаа.