Говь ХК-ийн 2026 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үр дүн
2026-04-29

Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 4-р сарын 29-ний өдрийн 14:00 цагт ГОВЬ ХК (Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Говь ХК-ийн өөрийн байр, 1-р давхар, Сургалтын танхим)-д 89.41% ирцтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлаар танилцуулсан асуудал
- Говь ХК-ийн 2025 оны санхүүгийнүр дүн болон үйл ажиллагааны тайлан;
- 2025 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг тараахгүй тухай ТУЗ-ийн тогтоол;
- ТУЗ-ийн 2025 оны ажлын тайлан.
Хэлэлцэн баталсан асуудал
- ТУЗ-өөс компанийн 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн талаар гаргасан дүгнэлт;
- ТУЗ-ийн 2026 оны цалингийн төсөв.
Хурлаас гарсан шийдвэр
Хувьцаа эзэмшигчид дээрх асуудлуудтай холбогдох тайлан илтгэлүүдийг сонсож, асуулт хариулт болон санал хүсэлтээ хэлэлцсэний эцэст саналын хуудсаар саналаа өгсөн бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас дараах шийдвэрийг гаргав.
- Компанийн 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг 99.99%-ийн саналаар батлав.
- ТУЗ-ийн 2026 оны цалингийн төсвийг 99.99%-ийн саналаар батлав.