ГОВЬ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний нээлттэй сонгон шалгаруулалт

2024-08-30

dsadasd

 

ГОВЬ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний нээлттэй сонгон шалгаруулалт

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5, 77.6 дугаар заалтууд болон “Говь ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх журам”-ыг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

Тавигдах шаардлага:

  1. Компанийн тухай хуульд заасан шалгуур үзүүлэлт:
  • Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж, үүрэг бий болгох чадвартай, 18 ба түүнээс дээш настай байх;

  • Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал, төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;

  • Тухайн цаг хугацаанд ял шийтгэл эдлээгүй, эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдээгүй байх;

  • Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;

  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшдэггүй байх;

  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх; ба

  • Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх.

 

   2. Нэмэлт шалгуур үзүүлэлт:

  • Компанийн ЭБАТ-тай нэгдмэл сонирхолтой биш, тэдгээрийн төрөл садан, гэр бүлийн гишүүн биш байх;

  • Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч байгууллагад ажил үүрэг хашдаггүй байх;

  • Ажиллаж буй мэргэжлийн чиглэлээрээ 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх;  

  • Бизнесийн удирдлагын туршлагатай байх;

  • Санхүү, эдийн засгийн суурь мэдлэгтэй байх;

  • Ноос ноолуур, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын мэдлэгтэй байх;

  • Хангалттай цаг зарцуулж ажиллах боломжтой байх;

  • Ёс суртахууны өндөр төлөвшилтэй байх;

  • Идэвх санаачилгатай, хариуцлагатай байх; ба

  • Аливаа асуудалд дүн шинжилгээ хийж, асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай байх.

 

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;

  2. ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн анкет, цээж зураг (анкетыг энд дарж татаж авна уу)

  3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);

  4. Иргэний үнэмлэхийн хуулбар;

  5. Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний хуулбар;

  6. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;

  7. Оршин суугаа газрын тодорхойлолт;

  8. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт; ба

  9. Шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал

 

Материал хүлээн авах хугацаа:

2024 оны 08-р сарын 30-ны өдрөөс 09-р сарын 05-ны өдрийг дуустал

 

Хүлээн авах хаяг:

boardoffice@gobicashmere.com  

 

Холбоо барих утас:

9411-8277; 9499-5750

 

Анхаарах зүйлс:

  • Материалыг сканердаж, PDF форматаар цахим шууданд хавсаргасан байх.

  • Хугацаа хоцорсон эсвэл материал дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй.  

  • Шаардлагатай тохиолдолд шалгуур хангасан нэр дэвшигчидтэй ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооноос цахим эсвэл биечилсэн ярилцлага нэмэлтээр хийнэ.