Говь ХК-ийн 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын үр дүн
2025-09-08

Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2025 оны 09-р сарын 08-ны өдрийн 14:00 цагт ГОВЬ ХК (Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Говь ХК-ийн өөрийн байр, 1-р давхар, Сургалтын танхим)-д 89.36% ирцтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлаар хэлэлцсэн асуудал
- Компанийн хэлбэрийг өөрчлөх;
Компанийн дүрмийг шинээр батлах.
Хурлаас гарсан шийдвэр
Хувьцаа эзэмшигчид дээрх асуудлуудтай холбогдох илтгэлүүдийг сонсож, асуулт хариулт болон санал хүсэлтээ хэлэлцсэний эцэст саналын хуудсаар саналаа өгсөн бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас дараах шийдвэрийг гаргав.
- Хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох замаар Компанийн хэлбэрийг өөрчлөх тухай асуудлыг 99.99%-ийн саналаар батлав.
- Компанийн хэлбэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Говь ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг 99.99%-ийн саналаар батлав.