Говь ХК-ийн 2026 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын үр дүн

2026-09-25

dsadasd

Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт 89.81% ирцтэйгээр AGM системийг ашиглан цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдав.

 

Хурлын ирц

Хуралд 700,657,153 ширхэг энгийн хувьцаа эзэмшиж буй 101 хувьцаа эзэмшигч оролцож, нийт саналын эрх бүхий 780,112,500 ширхэг хувьцааны 89.81% болж ирц бүрдэв.

 

Хэлэлцэн хэлэлцсэн асуудал

  1. Компанийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр үргэлжлүүлэх тухай хэлэлцэн батлах;
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох.

 

Хурлаас гарсан шийдвэр

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас дараах шийдвэрийг гаргав.

  1. Компанийг нээлтэй хувьцаат компанийн хэлбэрээр үргэлжлүүлэх тухай асуудлыг санал хураалтад оролцсон хувьцаа эзэмшигчдийн 100%-ийн саналаар батлав.
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 3 жилийн хугацаатай сонгон томилов.