“ГОВЬ” ХК-ийн бүтээгдэхүүн “Мөнгөн мод 2025” наадмын хувцас загварын шилдэг бүтээлийн шагналыг хүртлээ.
2026-04-01
Монгол улсын соёл урлагийн салбарын нэр хүндтэй “Мөнгөн мод” наадмын 2025 оны шагнал гардуулах ёслол амжилттай болж, энэ удаагийн хувцас загварын шилдэг бүтээлийн шагналыг Говь брэндийн хөгжүүлсэн ноолуурыг орчин үеийн инновац бүхий материалтай хослуулан гаргасан өндөр зэрэглэлийн дэвшилтэт технологи болох ”CashmereTech“ хүртлээ.

Говь брэндийн “Cashmere Tech” бүтээл нь EXTRAWARM дэвшилтэт технологид суурилан бүтээгдсэн, ноолууран дүүргэлттэй өвлийн хамгийн дулаан загварын куртка юм. Тус куртканы их бие нь Dermizax материалаар хийгдсэн бөгөөд цас, салхи нэвтрүүлэхгүй, агаарын солилцоог бүрэн хангах онцлогтой. Мөн дотроо ноолууран дүүргэлттэй учир биеийн дулааныг бүрэн хадгалж, хүйтний улиралд дээд зэргийн хамгаалалтыг бий болгодог.

Говь брэнд нь уламжлалт ноолууран бүтээгдэхүүнийг орчин үеийн инновацтай хослуулан, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц шинэ шийдлүүдийг ийнхүү амжилттай нэвтрүүлсээр байна.