“Говь ХК нь байгаль орчны чиглэлээр ижил төстэй аж ахуйн нэгжүүдэд туршлагаа хуваалцлаа”
2025-05-02
Говь ХК нь Нийслэлийн Байгаль Орчны Газартай хамтран арьс шир, ноос ноолуур, өлөн боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Усны тухай хууль, Зөрчлийн тухай хууль тогтоомжийг сурталчлах болон хяналт шалгалтыг оновчтой, үр дүнтэй гүйцэтгэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа.
Мөн сургалтын үеэр Говь ХК-ийн MNS 6458:2015 стандартад нийцсэн химийн бодисын агуулах болон үйлдвэртэй танилцав.