ГОВЬ ХК-ИЙН 2025 ОНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ҮР ДҮН

2025-04-25

dsadasd

Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4-р сарын 25-ны өдрийн 14:00 цагт ХААН театр (Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж-25, Хаан банкны Сөүл оффисын 1 давхар)-т 89.06% ирцтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.

 

Хурлаар танилцуулж, хэлэлцсэн асуудал

  1. Говь ХК-ийн 2024 оны санхүү үр дүн болон үйл ажиллагааны тайлан;
  2. 2024 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг тараахгүй тухай ТУЗ-ийн тогтоол;
  3. ТУЗ-өөс компанийн 2024 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн талаар гаргасан дүгнэлт;
  4. Компанийн дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
  5. ТУЗ-ийн 2024 оны ажлын тайлан, 2025 оны цалингийн төсөв;
  6. ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга.

 

Хурлаас гарсан шийдвэр

Хувьцаа эзэмшигчид дээрх асуудлуудтай холбогдох тайлан илтгэлүүдийг сонсож, асуулт хариулт болон санал хүсэлтээ хэлэлцсэний эцэст саналын хуудсаар саналаа өгсөн бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас дараах шийдвэрийг гаргав.

  1. ТУЗ-өөс компанийн 2024 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн талаар гаргасан дүгнэлтийг 99.99%-ийн саналаар батлав.
  2. Компанийн дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 99.99%-ийн саналаар батлав.
  3. ТУЗ-ийн 2025 оны цалингийн төсвийг 99.99%-ийн саналаар батлав.
  4. ТУЗ-ийн гишүүдийг 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 3 жилийн хугацаатай сонгон томилов.