Говь ХК Хувьцаа эзэмшигчдийн гарын авлагатай боллоо
2023-09-25

Эрхэм хүндэт ГОВЬ ХК-ийн хувьцаа эзэмшигчид ээ,
Бид нээлттэй хувьцаат компанийн хувьд хувьцаа эзэмшигчдээ шаардлагатай мэдээллээр ханган ажиллахыг зорьдог тул Хөрөнгө оруулагчидтай харилцах хөтөлбөрийнхөө хүрээнд “Хувьцаа эзэмшигчдийн гарын авлага”-ыг бэлтгэн хүргэж байна.
Хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчид та бүхэн уг гарын авлагатай танилцсанаар Говь ХК-ийн компанийн засаглал, ТУЗ-ийн үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн эрх үүрэг, ногдол ашиг болон бусад мэдээллийг авах боломжтой.
Гарын авлага татах линк: info.gobi.mn/handbook
Говь ХК-д хөрөнгө оруулалт хийсэнд баярлалаа.
Бид таны дэмжлэгт гүнээ талархаж байна.