“ГОВЬ” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Амарсайхан томилогдлоо

2024-03-04

dsadasd

 

43 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “ГОВЬ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр Б.Амарсайхан Гүйцэтгэх захирлаар томилогдон  албан үүргээ 3 дугаар сарын 1-ээс эхлүүллээ.   

 

Тэрээр Их Британи улсын Вестминистерийн Их Сургуулийг Бизнесийн удирдлага ба энтрепренершип мэргэжлээр төгссөн бөгөөд   

 

- ГОВЬ Кашмер Европ ХХК-д Гүйцэтгэх захирал  

- ГОВЬ Кашмер Их Британи ХХК-д Гүйцэтгэх захирал  

- Таван Богд Трейд ХХК-д Стратеги, бизнес хөгжил хариуцсан захирал  

- ГОВЬ ХК-д Стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирлын албан тушаалыг тус тус хашиж байсан туршлагатай.    

 

Ийнхүү “ГОВЬ” ХК-ийн шинээр томилогдож буй Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан танаа, түүхийн шинэ хуудсаа эхлүүлж дэлхийн мэдлэгээр улсдаа баялаг бүтээн, олон улсад монгол ноолуурыг таниулан сурталчлах их үйлийг залах цаашдын үйл хэрэгт нь амжилт хүсье.