Хөвсгөл аймгийн Их-Уул сумын малчид шилмэл хээлтүүлэгч 90 ишгэн ухна Говь ХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд бэлэглэлээ
2022-05-19
“Говь” ХК нь ХААИС, Малчидтай хамтран “Тогтвортой ноолуур гурван талт төсөл”-ийг 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Энэхүү төсөл нь Хөвсгөл аймгийн Их-Уул сум, Баянхонгор аймгийн Жинст сумуудад хэрэгждэг бөгөөд Үйлдвэрлэл – Шинжлэх ухаан – Малчид хоорондын уялдаа холбоог бэхжүүлж улмаар ноолуурын чанарыг сайжруулах, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Төслийн үйл ажиллагааг дэмжин Хөвсгөл аймгийн Их-Уул сумын малчид түүхт 90 жилийн ойгоо тохиолдуулан нийт 90 үржлийн шилмэл хээлтүүлэгч бэлэглэснийг сумын Засаг дарга Б.Мянганбаяр “Говь” ХК-ийн Тэргүүн дэд захирал Ч.Солонго-д гардууллаа.
Мөн “Тогтвортой ноолуур гурван талт төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 90 малчид болон сумын засаг даргын тамгын газрын ажилтнууд “Говь” ХК-ийн үйлдвэртэй танилцах аялал хийлээ.