Говь ХК нь өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор малчдад өвс, тэжээлийн тусламж үзүүллээ

2024-03-05

 

418610916_1345284742798785_6631883171574166551_n.jpg

 

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ.

 

418597297_699424092403553_1579735027716100351_n.jpg
 

Монгол орны эрс, тэс уур амьсгалд шантралгүй хүчин зүтгэж буй баялаг бүтээгчид болох малчдадаа хүнд цаг үед сэтгэлийн дэм болох үүднээс Говь ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд зудад нэрвэгдээд буй “Тогтвортой ноолуур, гурван талт төсөл”-ийн малчдад нийт 17,860,000₮-ийн өвс, тэжээлийн тусламж үзүүлээд байна.