Говь ХК дэлхийн хэмжээний загварын шоуг Монголдоо зохион байгууллаа

2023-06-08

dsadasd

Дэлхийн хэмжээний загварын шоуг Говь ХК Монголдоо зохион байгуулж, ноолууран хувцасны загварт шинэчлэлт хийн дараагийн шинэ стандартыг тогтоолоо.

SODOO2.JPG


“ГОВЬ”-ийн ерөнхий дизайнераар сонгогдсон Жиоржио Спина Pre-Fall 2023 коллекцоо "The Face" нэртэйгээр танилцуулсан юм. Загварын шоуг Чойжин Ламын сүм музейд зохион байгуулсан бөгөөд түүх соёл, өв уламжлал, орчин цагийн ноолууран хувцасны загвартай хэрхэн огтлолцож байгааг Говь ХК-ийн загварын шоугаар харууллаа. Тус загварын шоунд урилгаар олон улсын томоохон компаниудын төлөөлөл болон урлаг, загварын салбарын нөлөө бүхий зочид хүрэлцэн иржээ.

MILLIE....jpg
Тус загварын шоунд "The Face" болон "Materia Organic" коллекцыг танилцуулсан бөгөөд 25 нэр төрлийн 100 гаран загварыг урласан юм. Шоуг нээж модель Б.Мишээл алхаж, “Materia Organic” коллекцын сүлжмэл цамц болон шинэ загварын оёмол юбка дээр ноолууран цүнхийг загварчлан өмссөн байв.

photos (736).JPG
Ерөнхий дизайнер Жиоржио Спина “The Face” буюу дахин давтагдашгүй байдлыг эрхэмлэсэн коллекцдоо олон төрлийн технологийн шийдлийг нарийн хослуулж оруулсан онцлогтой коллекц юм. Мөн бага зэргийн унасан мөр болон хагас бариу силуэт зонхилсон. Тэрбээр бүтээлийнхээ сэдлийг байгаль, юмс үзэгдэл гээд содон бүхнээс урам зориг авч урладаг бөгөөд деталь бүрд өөрийн онцлогоо шингээдэг билээ. Энэ удаа тэрбээр Монгол орны онцлогийг бүтээгдэхүүндээ тусгахыг зорьсон байна.