“ГОВЬ” ХК ОЛОН УЛСЫН “OEKO TEX - STANDARD 100” ГЭРЧИЛГЭЭГ МОНГОЛД АНХ УДАА БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЭР ГАРДАН АВЛАА

2024-02-22

“OEKO TEX – Standard 100” гэж юу вэ?

 

1X7A5883l.jpg

 

“STANDARD 100” гэсэн шошго нь тухайн бүтээгдэхүүний гол материал болох ноолууран утас болон товч зэрэг бусад туслах материалууд нь арьстай шууд хүрэлцэхэд хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө болон харшил үүсгэхгүй болохыг илтгэх аж.

 

Уг стандартын баталгаажуулалтыг Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй  "Экспортыг дэмжих төсөл"-ийн хүрээнд UNIDO буюу НҮБ-ын ҮХБ-ын тэтгэлгээр, Швейцарь улсын Цюрих хотод төвтэй OEKO-TEX® байгууллагын шалгуурыг бүрэн ханган гардан авч буй юм.

 

1X7A5872l.jpg

 

Бид загварлаг бүтээгдэхүүн урлахын сацуу олон улсын стандартад нийцсэн, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэхийг ямагт зорьж ажилласаар ирсэн. Ийнхүү Монголдоо “OEKO TEX – Standard 100” гэрчилгээг бэлэн бүтээгдэхүүн дээр гардан авсан анхны байгууллага болж байна.

 

1X7A5824 1.jpg

 

Амьдралын алхам бүрийг ноолууртай хамт