ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг амжилттай хэрэгжүүлэв

2022-06-23

dsadasd

“ГОВЬ” ХК нь тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд чанартай загварлаг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэхийг чухалчилсаар ирсэн. 


Хэрэглэгчдийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг хамгийн дээд түвшинд байлгахыг зорин ажилладаг манай хамт олон ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шалгуурыг бүрэн хангаж олон улсын SGS баталгаажуулалтын байгууллагаас гэрчилгээгээ гардан авлаа. 

 

SGS_Gobi JSC_9001_page-0001.jpg

 

Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр: 
 

  • Байгууллагын бүхий л процессыг үе шаттайгаар ангилж 

  • Компанийн хэмжээн дэх “Баримтжуулсан мэдээлэл”-ийн хяналтыг сайжруулж 

  • Хэрэглэгчдээс сэтгэл ханамжийн судалгааг байнга авч, түүний хүрээнд бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулан цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлдэг болсон байна. 
     

Ингэснээр “ГОВЬ” ХК нь 2022-2023 онд бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг сайжруулж, нэгдсэн удирдлагын тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж, олон улсын чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ өгч, сэтгэл ханамжийг тасралтгүй нэмэгдүүлэн ажиллаж байна.


 

Мэдээ мэдээлэл

Цааш үзэх

2024-03-06

“ГОВЬ” ХК – Азийн Хөгжлийн Банктай хамтран уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хэрэгжүүлнэ

2024-02-22

“ГОВЬ” ХК ОЛОН УЛСЫН “OEKO TEX - STANDARD 100” ГЭРЧИЛГЭЭГ МОНГОЛД АНХ УДАА БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЭР ГАРДАН АВЛАА

2024-01-19

“Говь” ХК-д Газрын хянан баталгаа хийх ажлын сонгон шалгаруулалтын зар

Холбоо барих

sustainable.sdd@gobicashmere.com

csr@gobicashmere.com