Говь ХК-д эрчим хүчний дэлгэрэнгүй аудит хийх сонгон шалгаруулалт зарлагдлаа
2024-01-09
Говь ХК нь Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу үүрэг хүлээсэн хэрэглэгч бөгөөд ЭХХ-ийн тухай хуулийн 10.2.2-т заасанчлан Эрчим хүчний дэлгэнгүй аудит хийлгэх тул эрчим хүчний аудит хийх эрх бүхий байгууллагуудыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Эрчим хүчний аудитыг 2024 оны 02-р сард Говь ХК-ийн эзэмшлийн Говь, Говь-2, Гоёо үйлдвэр, оффисын барилгуудад болон цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээнд аудит хийж, эрчим хүчний хэмнэлтийн боломжуудыг тодорхойлоход оршино.
Сонгон шалгаруулалтад ирүүлэх материал:
Байгууллагын танилцуулга
Аудиторуудын танилцуулга
Аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, гэрчилгээ
Ажлын туршлага
Үнийн санал / хавсралт дахь загварын дагуу/
Аудит хэрэгжүүлэх хугацаа
Сонгон шалгаруулалтын материалыг 2024 оны 01 сарын 19-ны дотор Jargalmaa.o@gobi.mn хаягаар ирүүлнэ үү.
Сонгон шалгаруулалтын баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Үйлдвэрийн гудамж, 3-р хороо, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар-17062, Монгол улс, Ш/Х 36/434
Хариуцсан ажилтны и-мэйл хаяг, утасны дугаар: 99695070 /Эрчим хүч хэмнэлтийн менежер/ Jargalmaa.o@gobi.mn
Мэдээ мэдээлэл
Цааш үзэх


