“Тогтвортой ноолуур, гурван талт төсөл”-ийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна
2023-10-19
“Тогтвортой ноолуур, гурван талт төсөл” Говь ХК нь байгууллагынхаа тогтвортой хөгжлийн бодлого, нийгмийн хариуцлагын хүрээнд “Тогтвортой ноолуур, гурван талт төсөл”-г 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Говь ХК нь байгууллагынхаа тогтвортой хөгжлийн бодлого, нийгмийн хариуцлагын хүрээнд “Тогтвортой ноолуур, гурван талт төсөл”-г 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Уг төсөл нь Шинжлэх ухаан-Үйлдвэрлэл-Мал аж ахуй эрхлэгчдийн уялдаа холбоог бэхжүүлж, малын эрүүл мэнд, тухайн орон нутгийн онцлогт тохирсон үүлдэр угсааг дэлгэрүүлэх, шинэ залуу малчдыг ямааны ноолуур бэлтгэлийн зөв технологид дадуулах, улмаар түүхий эдийн гарц, чанарыг сайжруулах юм.

Нэг малаас гарах түүхий эдийн чанар сайжирснаар малын ашиг шим нэмэгдэж, тоо толгой багасан улмаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна мал маллагааны ачааллыг багасгах сайн талтай юм. Тус төсөл нь 2025 оныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Баянхонгор, Хөвсгөл аймагт ноолуурын чиглэлийн үүлдрийн ямаан сүргийн бүтцийг бий болгох, ямар нэг шат дамжлагагүйгээр, малчдаас ноолуурыг нь зах зээлийн үнээр шууд худалдан авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Төслийн хүрээнд малын эрүүл ахуй, тавлаг байдлыг ханган, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шилмэл үүлдрийн ухныг үржил селекцийн ажилд ашиглан, шилмэл үүлдрийн төл гарган авах, ямааны аж ахуйн зохистой дадал хэвшүүлэх сургалтуудыг малчдад орох зэрэг ажлууд хийгддэг. Говь ХК нь төслийг 100% санхүүжүүлэн, төслийг удирдаж ажиллаж байна. Төсөлд хамрагдаж буй сумдын малчид шилмэл үүлдрийн ямаан сүргийн бүтэцтэй, ноолуур бэлтгэлийн зөв дадалтай болох давуу талтайгаас гадна ямааныхаа ноолуурыг зах зээлийн үнээр үндэсний үйлдвэрлэгчдэдээ шууд нийлүүлэх боломж нээгдэж байгаа юм. 2023 оны 4 сард нийт 3,7 тонн ноолууран түүхий эдийг төсөлд хамрагдсан малчдын гараас шууд худалдан авч эхэлсэн бөгөөд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн ажил үргэлжилж байна.
Мэдээ мэдээлэл
Цааш үзэх


