Гурван талт төсөл

2022-05-05

dsadasd

Тогтвортой Хөгжлийн Бодлогын нэг хэсэг болгон “Говь ХК” нийлүүлэлтийнхээ гинжин хэлхээнийхээ үе шат бүрт хариуцлага, ил тод байдлыг хангаж, хэрэглэгчдээ гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүн хүргэхийг зорьдог.  

 

Уг зорилго малчдын сэтгэл ханамж, мал амьтны эрүүл ахуй, түүхий материал цуглуулах зэрэг үйлдвэрлэлийн анхан шатнаас эхэлнэ. Говь ХК нь хөнгөн үйлдвэрийн салбарын түүчээлэгчийн хувьд Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтуудад нэгдэж байгууллагынхаа байгаль орчин, нийгэм, засаглалын зорилгын хүрээнд “Тогтвортой ноолуур, гурван талт төсөл” -ийг хэрэгжүүлж буй юм.  

 

Уг төсөл нь Шинжлэх ухаан – Үйлдвэрлэл – Малчид хоорондын уялдаа холбоог бэхжүүлж, малын эрүүл мэнд, арчилгаа маллагаа, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж гүйцэтгэх, улмаар шилмэл хээлтүүлэгчийг үржил селекцийн ажилд ашиглах болон малчдад ямааны ноолуур бэлтгэлийн технологийн зөв дадал эзэмшүүлэх замаар ноолууран түүхий эдийн чанарыг сайжруулах, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Нэг малаас гарах түүхий эдийн чанар, гарц сайжирснаар малын ашиг шим нэмэгдэж, тоо толгой багасч улмаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна мал маллагааны ачааллыг багасгах сайн талтай. Тус төсөл нь 2025 оныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Баянхонгор, Хөвсгөл аймагт ноолуурын чиглэлийн үүлдрийн ямааны цөм сүргийн бүтцийг бий болгох, ямар нэг шат дамжлагагүйгээр, малчдаас ноолуурыг нь зах зээлийн үнээр, шууд худалдан авах боломжийг бүрдүүлэхээр 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. 

Мэдээ мэдээлэл

Цааш үзэх

2024-03-06

“ГОВЬ” ХК – Азийн Хөгжлийн Банктай хамтран уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хэрэгжүүлнэ

2024-02-22

“ГОВЬ” ХК ОЛОН УЛСЫН “OEKO TEX - STANDARD 100” ГЭРЧИЛГЭЭГ МОНГОЛД АНХ УДАА БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЭР ГАРДАН АВЛАА

2024-01-19

“Говь” ХК-д Газрын хянан баталгаа хийх ажлын сонгон шалгаруулалтын зар

Холбоо барих

sustainable.sdd@gobicashmere.com

csr@gobicashmere.com