“ГОВЬ” ХК шилмэл ямааны ноолууран бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд түгээнэ

2023-11-10

MicrosoftTeams-image (75).png


“ГОВЬ” ХК нь чанартай түүхий эдээс чансаатай бүтээгдэхүүн урлах зорилготой ХААИС болон малчидтай хамтран “Тогтвортой ноолуур, гурван талт хамтарсан төсөл”-ийг 2020 оноос эхлүүлэн, гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Манай компани жил бүрийн 11 сард уг төслийн хүрээнд тухайн жилд хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулан, цаашид хийгдэх төлөвлөгөөний тухай хэлэлцүүлгийг өрнүүлж үр дүнг тайлагнадаг уламжлалтай. Өдгөө бид төслийн гурав дахь шатны хаалтын хурлыг зохион байгуулж дараагийн шатны үйл ажиллагааг амжилттай эхлүүлж буй юм.    

 

2023 оны төслийн хаалтын үйл ажиллагаанд “ГОВЬ” ХК-ийн удирдлагууд ХХААХҮЯ, ХААИС-ын төлөөлөл болон Баянхонгор, Хөвсгөл аймгаас төсөлд хамрагдсан 60 орчим малчин өрх, сумдын засаг захиргааны төлөөлөл, мал зүйч, зэрэг 80 орчим зочид төлөөлөгчид оролцлоо.  

 

“ГОВЬ” компани нь төсөлд хамрагдсан малчдын гараас ноолууран түүхий эдийг урамшуулалтай үнээр худалдан авч эхэлсэн ба уг ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэн Европын Холбооны зах зээлд ирэх оны 1-р улиралд худалдаалж эхлэхээр ажиллаж байна.

 


1X7A6219.jpg

 

1X7A6257.jpg

 

1X7A6200.jpg

 

1X7A6344.jpg

 

1X7A6347.jpg

Мэдээ мэдээлэл

Цааш үзэх

2024-03-06

“ГОВЬ” ХК – Азийн Хөгжлийн Банктай хамтран уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хэрэгжүүлнэ

2024-02-22

“ГОВЬ” ХК ОЛОН УЛСЫН “OEKO TEX - STANDARD 100” ГЭРЧИЛГЭЭГ МОНГОЛД АНХ УДАА БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЭР ГАРДАН АВЛАА

2024-01-19

“Говь” ХК-д Газрын хянан баталгаа хийх ажлын сонгон шалгаруулалтын зар

Холбоо барих

sustainable.sdd@gobicashmere.com

csr@gobicashmere.com