Засаглал

Говь ХК-ийн засаглалын тогтолцоо нь хувьцаа эзэмшигчид, удирдлагууд болон бусад оролцогч талуудын ашиг сонирхлын тэнцвэрийг хангаж, компанийн зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлох, хэрэгжүүлэх, хянахад чиглэсэн бүтэц, зохицуулалтын нийлбэр юм.

Засаглалын бүтэц

Манай компани Компанийн тухай хууль, Монголын компанийн засаглалын кодекс, гаднын компаниудын сайн засаглалын туршлагаас суралцан Сайн засаглалыг нэвтрүүлэх, компанийн засаглалаар манлайлахаар хичээн ажилладаг.

Дотоод хяналтын тогтолцоо

Манай компани дотоод хяналтын тогтолцоондоо “Хамгаалалтын гурван шугам” загварын дагуу зохион байгуулалтыг хийж, үйл ажиллагаагаа сайжруулан ажилладаг.

Эрсдэлийн удирдлага

Байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх, хянах, тасралтгүй сайжруулах болон Эрсдэл удирдлагын баг болон нэгжүүдийн ажиллах үндсэн зарчим, эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлон ажилладаг.

Тогтолцооны удирдлага

Байгууллагын хэмжээнд нэвтрүүлж буй стандартуудын хэрэгжүүлэлт, хяналт, гэрчилгээжүүлэлт, сайжруулалтыг удирдан зохион байгуулах үүрэгтэй нэгж юм.

Нийцлийн удирдлага

Бид бизнесийн үйл ажиллагаагаа хууль дээдлэх, шударга байх, хариуцлагатай байх, ил тод нээлттэй байх, ес зүйтэй байх зарчмыг баримтлан явуулдаг бөгөөд тогтвортой хөгжлийн бодлого, зорилтод ёс зүйн нийцлийг тодотгон тусгаж, энэ хүрээнд авч буй арга хэмжээг нийцлийн удирдлагаар зохицуулдаг.

Оролцогч талуудын хамтын ажиллагаа

Говь ХК нь бизнесийн үйл ажиллагаандаа бүхий л оролцогч талуудын эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хангахыг засаглалын бодлогынхоо зорилт болон зарчимд тусгасан.

Мэдээ мэдээлэл

Цааш үзэх

2024-03-06

“ГОВЬ” ХК – Азийн Хөгжлийн Банктай хамтран уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хэрэгжүүлнэ

2024-02-22

“ГОВЬ” ХК ОЛОН УЛСЫН “OEKO TEX - STANDARD 100” ГЭРЧИЛГЭЭГ МОНГОЛД АНХ УДАА БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЭР ГАРДАН АВЛАА

2024-01-19

“Говь” ХК-д Газрын хянан баталгаа хийх ажлын сонгон шалгаруулалтын зар

Холбоо барих

sustainable.sdd@gobicashmere.com

csr@gobicashmere.com