Нийцлийн удирдлага
Говь ХК нь бизнесийн үйл ажиллагаагаа хууль дээдлэх, шударга байх, хариуцлагатай байх, ил тод нээлттэй байх, ес зүйтэй байх зарчмыг баримтлан явуулдаг бөгөөд тогтвортой хөгжлийн бодлого, зорилтод ёс зүйн нийцлийг тодотгон тусгаж, энэ хүрээнд авч буй арга хэмжээг нийцлийн удирдлагаар зохицуулдаг. Нийцлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх нь ажилтан, харилцагч болон дотоод гадаад хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийг бэхжүүлж, учирч болохуйц эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Манай компани 2022 оны 4 сард Комплаенсын бодлого, зорилтуудыг батлан, 2022 оны 8 сард Ёс зүйн кодоо шинэчлэн баталсан билээ.
Говь ХК-ийн Ёс зүйн хороо
Ёс зүйн хороо нь нийт ажилтны төлөөллөөс нээлттэй сонгуулийн зарчмаар сонгогдсон тал бүрийн мэдлэг, ур чадвар, туршлага бүхий 12 гишүүнээс бүрдэнэ.
Шүгэл үлээх систем
“Шүгэл үлээх удирдлагын тогтолцоо” нь бидний сонирхогч талууддаа чиглэн хийсэн онцлох ажлуудын нэг юм.
Уг ажлын хүрээнд шүгэл үлээх системийг ашиглалтад оруулсан ба Говь ХК-тай хамтран байгууллага, сонирхогч тал гээд хэн ч бай нийтийн болон хувь хүний ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргахаар шууд хандах боломжтой.
Шүгэл үлээх систем-д Ёс зүйн зөрчил, хууль эрх зүйн шаардлага, үүрэг амлалтын зөрчил, авлига, ашиг сонирхлын зөрчил, байгууллагын ёс зүйн кодыг зөрчсөн зөрчил зэргийг мэдээлнэ. Үүнээс бусад санал, гомдлыг байгууллагын санал гомдол хүлээн авах 70048888 утасны 4 шугамаар холбогдон өгөх боломжтой
Мэдээ мэдээлэл
Цааш үзэх


