dsadasd

Яагаад Говь ХК-д хөрөнгө оруулах вэ?

“Говь” ХК нь малчны гар дээрээс түүхий эдээ бэлтгэн боловсруулахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гар дээр очих хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл, дамжлагыг цогцоор нь хийж гүйцэтгэдэг.

Дэлхийд гайхагдсан монгол брэнд

Бид үйл ажиллагааны шатлал бүртээ тогтвортой үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэлээ болгодог бөгөөд Монгол ноолуурын тав тух, тансаг мэдрэмжийг дэлхийд таниулж ноолууран хувцсаар хүн бүрийг гоёхыг зорилгоо болгон ажиллаж байна.

Компанийн засаглал

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй “Говь” ХК нь бүхий л оролцогч талуудынхаа эрх ашгийг дээдэлж, засаглалын сайн туршлагуудыг хэрэгжүүлэн, үйл ажиллагааны болон санхүүгийн ил тод нээлттэй, шударга зарчмыг баримтлан ажиллаж хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийнхээ хувьд тогтвортой бөгөөд урт хугацааны үнэ цэнийг бүтээнэ.

Өсөлтийн стратеги

Бид дэлхийн зах зээл рүү чиглэсэн стратеги төлөвлөлтийг боловсруулан, Говь брэндийг зөвхөн Монголоос бус дэлхийн аль ч улсаас худалдан авч, хурдан шуурхай гэртээ хүргүүлэн авах боломжийг бүрдүүлэхээр нийт 65 улсад онлайн худалдааг нэвтрүүлээд байна.

map

Үйл ажиллагааны төгөлдөршил

Монгол ноолуураар дэлхийд танигдсан компани байхын тулд бид үйл ажиллагаандаа олон улсын удирдлагын тогтолцоонуудыг нэвтрүүлэн, тогтвортой хөгжлийн чиг хандлагыг баримтлан хүн, амьтан, байгаль орчинд ээлтэй бөгөөд хэрэглэгч төвтэй үйлдвэрлэлийг явуулах, хэрэглэгчдийн хүлээлт, хүсэл сонирхолд нийцсэн чанартай, загварлаг бүтээгдэхүүнийг үр ашигтайгаар үйлдвэрлэн дэлхийн өнцөг булан бүрд нийцэмжит үнээр түгээхэд онцгой анхааран, тасралтгүй сайжруулалт хийн ажиллаж байна. Үүнд “Говь” ХК-ийн хамт олон, харилцагч компаниуд, хэрэглэгчид, малчид, бэлтгэн нийлүүлэгчид мөн хөрөнгө оруулагчид бүгд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Бид эдгээр оролцогч талуудынхаа эрх ашгийг хамгаалан, үнэ цэнийг нь улам бүр нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.

ds
ds
ds
ds