ГОВЬ ХК “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН БОДЛОГО”-ОО БАТАЛЛАА
2025-02-06

ГОВЬ ХК “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН БОДЛОГО”-ОО БАТАЛЛАА
Говь ХК нь бизнесийн үйл ажиллагааны шийдвэр гаргалт, стратеги төлөвлөлтийн хүрээнд оролцогч талуудыг тогтвортой хөгжлийн бодлогод нэгтгэх, байгаль орчны менежмент, нийгмийн хариуцлага, ёс зүйтэй засаглалтай холбоотой эрсдэл, боломжуудыг удирдах зорилгоор “Тогтвортой хөгжлийн стратегийн бодлого”-ыг Төлөөлөн Удирдах Зөвлөлийн түвшинд хэлэлцэн баталлаа.
Мөн тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд дараах бодлогын баримт бичгүүдийг батлав:
✅ Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлого
✅ Хүний эрх, жендерийн бодлого
✅ Нийгмийн хариуцлагын бодлого
Та бүхэн дараах холбоосоор хандаж бодлогын баримт бичгийн дэлгэрэнгүй хувилбартай танилцана уу: [ https://info.gobi.mn/policy ]