Говь ХК-ийн засаглалын кодексийн хэрэгжилт 97.2%-аар үнэлэгдлээ

2024-01-15

dsadasd

Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны 3-р сарын 23-ны өдөр шинэчлэн баталсан “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор Монголын Хөрөнгийн Биржийн зүгээс 2022 оны 6-р сарын 9-ний өдөр үнэлгээний аргачлалыг боловсруулсан.
Энэхүү үнэлгээний аргачлалын дагуу Говь ХК-ийн “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийг 2023 оны эцсийн байдлаар ТУЗ-ийн ажлын алба үнэлсэн бөгөөд үнэлгээний үр дүнг Санхүүгийн зохицуулах хороо хянан баталгаажууллаа.

Говь ХК-ийн “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээ нь 2022 оны эцсээр 88.9% буюу дунд засаглалтай байсан бол 2023 оны эцсээр 97.2% болж 8.3% өссөн бөгөөд засаглал хэвийн, эрсдэлгүй гэж үнэлэгдсэн байна.

Энд дарж Засаглалын Тайлантай танилцана уу.