Говь ХК бэлтгэн нийлүүлэгч хоршоодыг хүлээн авах арга хэмжээ зохион байгууллаа

2024-03-07

Говь ХК нь бүхий л үйл ажиллагааны явцад бүх талуудын оролцоог ижил түвшинд чухалчлан, оролцогч талуудтай харилцан итгэлцэл, нээлттэй ил тод байдал, нэгдмэл сонирхолд үндэслэсэн тогтвортой харилцаа бий болгохыг зорин ажилладаг билээ.

 

SNK_3728.jpg

 

2023 оны 3-р сарын 7-ны өдөр, манай байгууллага түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн төлөөлөл болсон нийт хорин хоршоодын удирдлагуудыг хүлээн авлаа. Тус арга хэмжээг Говь ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нээж, Монгол ноолуурын үнэ цэнийг хамтдаа өсгөх боломжийн талаар мэдээлэл хүргэв. Түүнчлэн, Говь ХК-ийн удирдлагууд болон ХААИС-ийн эрдэмтэн багш нар хамтран ноолуурын салбарт тавигдаж буй олон улсын шаардлага, тогтвортой түүхий эд, ноолуур бэлтгэлийн зөв дадлын талаар илтгэл тавьж, татвар тайлагналтай холбоотой хэлэлцүүлэг өрнүүлэн, үйлдвэртэй танилцах аялалыг амжилттай зохион байгууллаа. 

 

SNK_3696.jpg
 

 

Цаашид, Говь ХК нь Монгол ноолуурыг дэлхийд таниулж, үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлыг оролцогч талуудтайгаа хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан, шинэ эхлэлийг тавиад байна.

 

SNK_3852.jpg