Говь ХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Баатарсайхан сонгогдов.

2025-02-03

dsadasd

 

Говь ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Гэрэлмаа өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдлөө. Тэрээр 2013 оноос ТУЗ-ийн хараат бус гишүүнээр, 2016 оноос ТУЗ-ийн даргаар ажиллаж, компанийн засаглалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд цаашид хараат бус гишүүний хувиар үргэлжлүүлэн ажиллах болно.

2025 оны 2-р сарын 1-ний өдрөөс ТУЗ-ийн даргын үүргийг Ц.Баатарсайхан хүлээн авч, албан ёсоор ажлаа эхлүүллээ.

ТУЗ-ийн шинэ дарга Ц.Баатарсайхан болон удирдлагын багийн хамтын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.