Ногдол ашиг
Говь ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02-р сарын 07-ны өдрийн №3 тоот тогтоолын дагуу компанийн 2024 оны санхүүгийн үр дүн нь компанийн ногдол ашгийн бодлогын 2.3-т заасан ногдол ашиг олгох нөхцөлийг хангаагүй буюу санхүүгийн зохистой харьцааг хангахгүй байгаа тул ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэлээ.
Жич: Манай компани нь 2018 онд хувьцаагаа 100 хуваасан.
Жишээ нь, та 2018 оноос өмнө 1 ширхэг хувьцаа эзэмшдэг байсан бол 2018 оноос хойш 100 ширхэг хувьцаатай болсон.Иймд 1997-2017 он хүртэлх ногдол ашгийг 1 ширхэг хувьцаанд, 2018 оны ногдол ашгийг 100 ширхэг хувьцаанд ногдуулан тооцно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 94118277 болон 94995750 утсаар лавлана уу.