History

Бидний түүх

“Говь” хувьцаат компани нь 1981 оны 9 сарын 5-ны өдөр үүсгэн байгуулагдсан ба хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн төгс загвар, чанарыг эрхэмлэн дэвшилтэд технологийг нэвтрүүлж, Монгол ноолуурыг дэлхийд таниулж буй үндэсний ууган үйлдвэрлэгч билээ.

dsadasd
dsadasd

1976

1976

UNIDO-ийн төслийн хүрээнд ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах туршилтын үйлдвэр ашиглалтад оров.

1977

1977

Япон улсын Засгийн газраас БНМАУ-ын Засгийн газарт 5.0 тэрбум иений буцалтгүй тусламж олгож, Улаанбаатар хотноо ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр байгуулах тухай Монгол-Японы Засгийн газрын хэлэлцээр байгуулав.

1981

1981

Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн угсралт, тохируулгын ажлыг гүйцэтгэн, технологийн шугамыг ашиглалтад хүлээн авч, Монгол-Японы хамтын ажиллагааны хүрээн дэх анхны байгууламж Говь үйлдвэр үүд хаалгаа нээлээ

1987

1987

Компьютерын автомат удирдлага бүхий Япон улсын SET-092 сүлжих машиныг үйлдвэрт суурилуулав.

1991

1991

Олон улсын ISO-9000 стандартыг үе шаттайгаар нэвтрүүлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 98 хувийг экспортлон Олон улсын чанарын цом,гэрчилгээг авсан Монгол улсын анхны үйлдвэр боллоо.

1993

1993

Монгол Улсын Засгийн газрын Өмч Хувьчлалын Комиссын тогтоолоор Говь УҮГ-ыг Говь ХК болгон зохион байгуулж, МХБ-д бүртгүүлэн, нийт дүрмийн сангийн 25.1% буюу 1,919,061 ширхэг хувьцаа нь хөрөнгийн биржээр арилжаалагдсан.

1997

1997

Монголд анх удаа ноос ноолууран хөнжил, ноолууран давуу, драп, нарийн номерын ээрмэл утас үйлдвэрлэх “Говь-2″ үйлдвэрийг ашиглалтад хүлээн авав.

1998

1998

Гадаад зах зээлээ өргөжүүлэн Япон улсад “Алтай”, Бельги улсад “Gobi Europe”, АНУ-д “Gobi-USA” зэрэг охин компаниуд байгуулж, дэлхийн 30 гаруй оронтой түншийн харилцаа тогтоов.

2000

2000

Утас будах технологи нэвтрүүлэв. Орчин үеийн компьютерын системд холбогдсон STOLL-330 сүлжих машиныг суурилуулав.

2007

2007

Говь компанийн төрийн өмчлөлд байсан 73.45%-н хувьцааг “ЭФ СИ АЙ” ХХК Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар Говь ХК хувийн эзэмшилд бүрэн шилжлээ.

2008

2008

Үйлдвэрийн дэргэдэх Төв дэлгүүрийн барилгын дизайныг Японы алдарт архитектурч Сако Кейчиро хийж, шинэ дэлгүүр 6 сард нээлтээ хийлээ.

2009

2009

Японы Токио хотод салбар дэлгүүрээ нээлээ. Италийн “VVA Consulting Company”-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа. Говь Үйлдвэрт техник, технологийн шинэчлэлтүүдийг үе шаттайгаар хийсэн.

2010

2010

Говь үйлдвэр байгуулагдсаны 30 жилийн түүхт ойн хүрээнд Италийн алдарт загвар зохион бүтээгч Саверио Палателлатай хамтран ажиллах гэрээг байгууллаа. Монголын ноолуурын салбарт анх удаагаа Принт технологийг нэвтрүүлэв.

2011

2011

Үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлэв. Италийн алдарт хувцас загвар зохион бүтээгч Саверио Палателлатай хамтарсан анхны коллекци “Gobi by Saverio Palatella” коллекци худалдаанд гарлаа. “Говь” ХК-ийн 30 жилийн ойг тэмдэглэв.

2012

2012

Улаанбаатар хотын төвд Төв шуудангийн урд шинэ салбар дэлгүүрээ нээж хэрэглэгчдэдээ улам ойртлоо. Gobi by Saverio Palatella 2012 оны Намар, Өвлийн шинэ коллекцио гаргав.

2013

2013

Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж Whole Garment буюу оёдолгүй сүлжмэл бүтээгдэхүүний шинэ технологийг нэвтрүүлэв.

2014

2014

Монгол ямааны ноолуурын үндсэн 4 өнгө болох цагаан, цайвар шаргал, бор, хөх саарал өнгийн ноолуурыг цайруулж будахгүйгээр байгалийн өнгөөр нь бэлэн бүтээгдэхүүн болгон гаргасан "Gobi Mongolian Organic Cashmere" брэндийг худалдаанд гаргалаа.

2015

2015

Японы алдарт Киосера компанийн үндэслэсэн АМЁБ менежментийг бие даан нэвтрүүлж эхэллээ.

2016

2016

100% ноолууран пальтоны үйлдвэрлэлээрээ дэлхийд №1 болно гэдгээ олон нийтэд зарлалаа. ХБНГУ-д анхны албан ёсны салбар дэлгүүрээ нээлээ.

2017

2017

Оёмлын шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулан 100,000 ширхэг ноолууран пальто, пиджак үйлдвэрлэх хүчин чадалтай боллоо. Интернэт худалдааг эхлүүлж, өөрийн онлайн худалдааны www.gobicashmere.com гэсэн сайттай болсон.

2018

2018

Ээрмэлийн үйлдвэрт Италийн Bigagli мөлхөө ээрэх машиныг шинээр нэвтрүүлж, сүлжмэлийн бүх утсыг мөлхөө ээрэхэд шилжүүлж, утасны чанарыг сайжрууллаа. Мөн ноолууран пиджакийн масс үйлдвэрлэлийг эхлүүлж, дэлхийд ноолууран пиджак үйлдвэрлэлээрээ тэргүүллээ.

2019

2019

Говь ХК нь Гоёо ХХК-г нэгтгэн авч, салбарын хамгийн том нэгдлийг амжилттай гүйцэтгэлээ.

2020

2020

Говь ХК нь Төрийн дээд шагнал Сүхбаатарын Одонгоор шагнуулав. Онлайн сувгуудыг шинээр Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Норвегийн Вант Улс, Шведийн Вант Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын зах зээлд тус тус нээлээ.

2021

2021

Говь ХК-ийн 1,500 ажилтан компанийнхаа хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч ажилтан боллоо.