
Компанийн танилцуулгa
Говь хувьцаат компани нь 1981 оны 9 сарын 5-ны өдөр үүсгэн байгуулагдсан ба хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн төгс загвар, чанарыг эрхэмлэн дэвшилтэд технологийг нэвтрүүлж, Монгол ноолуурыг дэлхийд таниулж буй үндэсний ууган үйлдвэрлэгч билээ.

Алсын хараа
Амьдралын алхам бүрийг ноолууртай хамт
Эрхэм зорилго
Загварлаг, чанартай, нийцэмжит үнэтэй ноолууран хувцсаа дэлхийд таниулж, хүн бүрийг гоёно
Уриа үг
Ноолууран хувцсыг хүн бүрд

Үнэт зүйлс

Бидний үнэ цэнэ
Хүний нөөц
Говь ХК-ийн гол нөөц болох хүний нөөцийг бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах замаар өндөр гүйцэтгэлд суурилсан бүтээлч, чадварлаг, тогтвор суурьшилтай хамт олныг бий болгон байгууллагын тогтвортой хөгжлийг хангана.
Оюуны нөөц
Говь ХК-ийн ирээдүйн үнэ цэнийн баталгаа бол бидний оюуны өмч, брэндүүд, зах зээлд эзлэх байр суурь, технологийн нөү-хау юм.
Байгалийн нөөц
Бидний үнэ цэн бүтээх үйл явцад ашиглагддаг шавхагддаг болон шавхагдашгүй нөөцүүд болох түүхий ноолуур, бэлчээр, ус, агаар, хөрс зэргийг бид тогтвортойгоор, зохистойгоор ашиглах нь ирээдүйн сайн сайхны үр үндэс юм.
Санхүүгийн нөөц
Өөрсдийн үйл ажиллагааны болон дотоод гадаадын банк санхүүгийн байгууллагын эх үүсвэрийн оновчтой менежментээр бид санхүүгийн нөөцөө бүрдүүлнэ.
Үйлдвэрийн нөөц
Түүхий ноолуураас бэлэн бүтээгдэхүүн хүртэлх цогц боловсруулалт, үйлдвэрлэлийн явцад хэрэглэгдэх байгальд ээлтэй дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжүүд, техник технологи болон аюулгүй ажиллагаа бол бидний чухал нөөцүүдийн нэг юм.
Нийгэм харилцааны нөөц
Говь ХК-ийн бусад бүх оролцогч талуудтай үүсгэх тогтвортой, харилцан хүндэтгэсэн харилцаа нь компанийн үйл ажиллагааны тогтвортой байдал, тасралтгүй хөгжлийн суурь юм.