Байгаль орчныг хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна
2023-10-01

Говь ХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн жил бүр уламжлал болгон Хан-Уул дүүргийн 21-р хороо, Айцын аманд мод тарих ажлыг зохион байгуулан 2022-2023 онд 400 ширхэг шинэс болон улиас модыг мэргэжлийн байгуулагатай хамтран тарьж ХУД-ын тохижилт үйлчилгээний газарт хүлээлгэн өгсөн.

Хог хаягдлын менежментийг 2019 онд нэвтрүүлэн, үүнээс хойш тасралтгүй сайжруулсаар ирсэн ба хог хаягдлын хэмжээг бууруулах, хог хаягдлын менежментийг илүү сайжруулах зорилгоор 2023 оноос эхлэн “Өнгө нэм” ТББ-тай хамтран ажиллаж байна. Зөвлөх үйлчилгээний хүрээнд байгууллагаас гарч буй бүх төрлийн хог хаягдалд бүтэцийн болон суурь судалгаа хийж, түүн дээр үндэслэн хог ангилалтын төрлийг нэмэгдүүлэх, төвлөрсөн хогийн цэгийг шинэчлэх ажлыг хэрэгжүүлж байна. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, хог хаягдлын хяналтыг сайжруулахаар зорин, хог хаягдлын журам, хог хаягдлын бууруулах хөтөлбөр боловсруулан үйл ажиллагаандаа хэвшүүлэн зөв дадал соёлыг түгээхээр зорин ажиллаж байна.

Мэдээ мэдээлэл
Цааш үзэх


